Monday, June 4, 2012

ХБД хичээлийн чадвар шалгах даалгавар


Хичээнгүй бичиг дидактикийн хичээлээр оюутнуудын чадвар шалгах даалгавар

1.    Дараах эхийг хос шугаман аргаар хичээнгүй сайхан бичээрэй
2.    Тодруулсан үгүүдийг үсэг бүтээх  зурлагаар нь нэрлэн бичээрэй.
3.    Зүүн баруун гар тийш харсан хагас дугуй, бүтэн зуйван дугуй орхицтой богино шулуун, дугуйлж эхэлсэн налуу богино шулуун орхицтой богино шулуун, жижиг зуйван дугуй төгсгөлтэй богино шулуун, баруун гар тийш харсан хагас дугуйзурлагуудаас  бүтсэн үгийг нэрлэнэ үү.
4.    Хичээнгүй бичгийг бичихийн өмнө ямар шаардлагуудыг хангасан байх  ёстой вэ? жагсаан бичнэ үү.
5.    Элементийн дэвтрийн  хос шугам ямар хэмжээтэй  байдаг вэ?
Сонгино 
Сонгино бол олон наст ургамал юм. Сонгино уулын хадтай газар элбэг ургана. Сонгиныг хальсаар нь хаана ургасныг мэдэж болдог. Алтайн сонгины хальс  улаан, бусад уулынх улаан шар, хятад сонгины хальс  цайвар бор өнгөтэй байдаг. Зэрлэг сонгинотой хоол их амттай.

Хичээнгүй бичиг дидактикийн хичээлээр оюутнуудын чадвар шалгах даалгаврын шалгуур
1.    Дараах эхийг хос шугаман аргаар хичээнгүй сайхан бичсэн эсэхэд -4 хүртэлх оноо, алдаагүй хуулж бичсэн бол 1оноо
2.    Тодруулсан үгүүдийг үсэг бүтээх  зурлагаар нь нэрлэн бичсэн бол үсэг тус бүрт 0,2 оноо, нийт 2 оноо
3.    Зүүн баруун гар тийш харсан хагас дугуй, бүтэн зуйван дугуй орхицтой богино шулуун, дугуйлж эхэлсэн налуу богино шулуун орхицтой богино шулуун, жижиг зуйван дугуй төгсгөлтэй богино шулуун, баруун гар тийш харсан хагас дугуйзурлагуудаас  бүтсэн үгийг нэрлэн хальс гэдэг үгийг бүтээсэн бол 2,5оноо.
4.    Хичээнгүй бичгийг бичихийн өмнө ямар шаардлагуудыг хангасан байх  ёстой вэ? жагсаан бичсэн бол 3 оноо(0.5*6)
Ø  Дэвтэр зөв тавих 25-30градус
Ø  Гарыг тохой хүртэл ширээн дээр байрлуулах.
Ø  Үзгээ зөв барих
Ø  Нуруу цэх суух
Ø  Хөлөө шалан дээр эсвэл хөндлөвч дээр тавих
Ø  Нүд дэвтэр хоёрын хооронд мухар тохой зайтай байх
5.    Элементийн дэвтрийн  хос шугам ямар хэмжээтэй  байдаг вэ?(4мм)-1 оноо
Нийт-13,5 оноо

No comments:

Post a Comment