Thursday, November 15, 2012

Заадаг хичээлүүдийн стандарт


“ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·                  Мэргэжлийн индекс  D140200        
·                    Хичээлийн код    
Mech 231
·                    Кредит        2 кр


·                     Хамрах хүрээ:     Бага ангийн багш мэргэжлийн ангийн II ангид IV улиралд
         
·                      Судлах цаг:             Нийт цаг:64 цаг,  семинар -32 цаг, бие даалт 32 цаг.
·                      Хичээлийн залгамж холбоо: 
o   Босоо тэнхлэгээр:
·         Сургалтын өмнөх:  Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүй, хүүхдийн уран зохиол
·         Сургалтын дараах: Монгол хэл дидактик, Цагаан толгой дидактик
o   Хэвтээ тэнхлэгээр:  Технологи дидактик, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй
·         Хичээлийн зорилго:
Цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал,үгийг зөв холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой. 
·         Агуулгын хүрээ  
Үсэг бүтэх үндсэн зурлага,жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал,элементийн ба тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлал  
·         Оюутны эзэмших мэдлэг:
-  Хичээнгүй цэвэр сайхан бичүүлж сургах гадаад дотоод хүчин зүйлийн талаар мэдлэгтэй болох
-  Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлалын талаар мэдлэгтэй болох
·         Оюутны эзэмших чадвар:
-  Том, жижиг үсэг, өгүүлбэрийг цэвэр сайхан бичих, заах аргачлалын дагуу заах чадвартай байх
- Элемент, тууш шугамтай дэвтэрт цэвэр сайхан бичдэг болсон байх
- Самбарт зөв, цэвэр сайхан бичих чадвартай байх
 

            “УНШИХ ҮГ ХӨГЖЛИЙН ДИДАКТИК ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·                  Мэргэжлийн индекс  D140200        
·                    Хичээлийн код    
Mech 231
·                    Кредит        2 кр


·                     Хамрах хүрээ:     Бага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V улиралд
        
·                      Судлах цаг: Нийт цаг: 48 цаг, лекц 16 цаг семинар -32 цаг.
            
·                      Хичээлийн залгамж холбоо: 
o   Босоо тэнхлэгээр:
·         Сургалтын өмнөх:  Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүй, хичээнгүй бичиг, хүүхдийн уран зохиол
·         Сургалтын дараах: Монгол хэл дидактик, Цагаан толгой дидактик
o   Хэвтээ тэнхлэгээр:  Технологи дидактик, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй
·         Хичээлийн зорилго:
Унших үг хөгжлийн дидактик хичээл нь мэргэжлийн ангийн оюутнуудад ран зохиол заах арга зүйн онол, сургалтыг зохион байгуулах чадвар, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч болгох зорилготой.  
·         Агуулгын хүрээ 
Уншуулж сургахын ач холбогдол, уншлагын чанар, уншлагын хэлбэр, уншлага зохион байгуулах арга зүй, уран зохиолын төрөл зүйл заах арга 
·         Оюутны эзэмших мэдлэг:
- Уран зохиолын стандарттай танилцаж сурагчийн эзэмших мэдлэг чадвар, арга зүй, үнэлгээний талаар  мэдлэгтэй болох
- Бага ангийн суралцагчдыг зөв,хурдан ойлгож уран унших, уншсанаа товч тодорхой илэрхийлэхэд сургах арга зүйн ойлголттой болох,сургалтанд хэрэглэгддэг бүтээлч сэтгэлгээний аргыг танин мэдэх
-  Уншлагын хэлбэр, уншлага зохион байгуулах арга зүйн ойлголттой болох
·         Уран зохиолын төрөл зүйлийн талаар ойлголттой болох, заах арга зүйн онцлогийн талаар мэдлэгтэй болох
·         Оюутны эзэмших чадвар:
 - Нэгж хөтөлбөрт уншлага зохион байгуулах арга зүйг тусгах чадвартай болох
-  Уран зохиолын төрөл зүйлийг заахдаа бүтээлч сэтгэлгээний аргыг ашиглах чадвартай болох
-  Уншлагын чанарыг суралцагчдад эзэмшүүлэхэд хэрэглэгдэх аргын хувилбар боловсруулах чадвартай болох
  

“ ЦАГААН ТОЛГОЙ ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·                  Мэргэжлийн индекс  D140200        
·                    Хичээлийн код    
Mech 231
·                    Кредит        2 кр


·                     Хамрах хүрээ:     Бага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V улиралд
        
·                      Судлах цаг:  Нийт цаг: 48 цаг,лекц 16 цаг семинар -32 цаг.

·                      Хичээлийн залгамж холбоо: 
o   Босоо тэнхлэгээр:
·         Сургалтын өмнөх:  Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүй, хичээнгүй бичиг
·         Сургалтын дараах: Монгол хэл дидактик, Унших үг хөгжил  дидактик
o   Хэвтээ тэнхлэгээр:  Технологи дидактик, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй
·         Хичээлийн зорилго:
Цагаан толгойн дидактик хичээл нь 6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж сургалтыг оновчтой зохион байгуулж сурах, бага ангийн багшийн бие хүний ёс зүйг төлөвшүүлэх, мэргэжлийн дидактик мэдээллийн нөөцийг сайжруулах, мэдлэгээ хэрэглээ болгох чадвар, дадалтай болгох  зорилготой.
·         Агуулгын хүрээ  
Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн сургалтын зорилго, агуулга,бүтэц, нэгж хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, авиа үсэг таниулах арга зүйн уламжлал, шинэчлэл, хичээлийн бүтэц зохион байгуулалтын онцлог
·         Оюутны эзэмших мэдлэг:
- Цагаан толгойн үеийн сургалтын хөтөлбөрийн онцлогтой танилцаж, хөтөлбөр боловруулах, хичээл зохион байгуулалтын онцлогийн талаар ойлголттой болох
-  Цагаан толгойн үеийн сургалтанд хэрэглэж болох дэвшилтэт,  түгээмэл аргыг танин мэдэж, суралцагч төвтэй сургалтанд нийцүүлэн заах мэдлэгтэй болох
-  Сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, унших эхээр дамжуулан танин мэдэхүйг хөгжүүлэх арга барил эзэмшүүлэх онол дадлагын ойлголттой болох
-  Бага ангийн багшид тавигдаж байгаа орчин үеийн шаардлага, сургалтын орчин бүрдүүлэх мэлэгтэй болох
·         Оюутны эзэмших чадвар:
- Сурах бичигт дүн шинжилгээ хийж, бүтцийг ангилж бүлэглэх чадвартай болох
-  Сэдвийн агуулга багтаамж, элементийг тодорхойлох замаар мэдлэг чадварыг ялгаж сурах
-  Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж , хэрэглэгдэхүүн материалыг хийх       чадвартай  болох
-  Сургах тоглоом зохиох,сургалтанд ашиглах чадвартай болох



“ МОНГОЛ ХЭЛ ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·                  Мэргэжлийн индекс  D140200        
·                    Хичээлийн код    
Mech 231
·                    Кредит         5 кр


·                     Хамрах хүрээ: Бага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V,VI улиралд
        
·                     Судлах цаг:Нийт: 240 цаг, лекц 48 цаг семинар -64 цаг, бие даалт-128 цаг

·                      Хичээлийн залгамж холбоо: 
o   Босоо тэнхлэгээр:
·         Сургалтын өмнөх:ОЦМХ, сурган хүмүүжүүлэх зүй, хичээнгүй бичиг, цагаан толгой дидактик, хүүхдийн уран зохиол, унших үг хөгжил
·         Сургалтын дараах: Мэдээлэл зүй дидактик, Математик  дидактик
o   Хэвтээ тэнхлэгээр:  Дуу хөгжим дидактик, Дүрслэх дидактик
·         Хичээлийн зорилго:
Монгол хэлний заах аргын зорилго, зарчмуудыг судалж, монгол хэлний дидактикийн шинжлэх ухааны үндсийг тодорхойлж, заах аргын онолын мэдлэгтэй болохын зэрэгцээ юуг яаж сургах үйл ажиллагааг бие даан төлөвлөж, үр дүнг тооцож, өөрийгөө боловсруулах чадвар дадалтай болгох  зорилготой.
·         Агуулгын хүрээ  
Монгол хэлний сургалтын зорилго, зорилт, сургалтаар эзэмших мэдлэг, чадвар стандарт, нэгж хичээлийн хөтөлбөр,сэдэвчилсэн төлөвлөгөө, сургалтын арга, хэлний нэгжийг заах арга зүй, хичээлийн бүтэц зохион байгуулалтын онцлог, агуулга арга зүйн интеграци, монгол хэлний сургалтын үнэлгээ
·         Оюутны эзэмших мэдлэг:
-  Монгол хэлний сургалтын зорилго, зорилт, сургалтаар эзэмших мэдлэг, чадвар, агуулга арга зүй, үнэлгээний стандартын талаар мэдлэгтэй болох
-  Монгол хэлний нэгж хичээлийн хөтөлбөрийн онцлог, хөтөлбөр боловсруулах талаар ойлголттой болох
-  Хэлний нэгжийг заах арга зүйн талаар ойлголттой болох, бүтээлч аргыг боловсруулж хичээл зохион байгуулах онцлогийг мэдэх, хичээлд дүн шинжилгээ хийх талаар мэдлэгтэй болох
·         Оюутны эзэмших чадвар:
-  Монгол хэлний сургалтын зорилго, зорилт, сургалтаар эзэмших мэдлэг, чадвар, агуулга арга зүй, үнэлгээний стандартыг хөтөлбөрт тусгах чадвартай болох
-  Монгол хэлний нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж , сургалт зохион байгуулах чадвартай болох
-  Хичээлд дүн шинжилгээ хийж, онолын дасгал ажилд арга зүйн хувилбар боловсруулах чадвартай болох
-  Сэдэвчилсэн төлөвлөгөө боловсруулах чадвартай болсон байх
-  Хэлний нэгжийг заах аргазүйг боловсруулж, сургалт зохион байгуулах чадвартай болсон байх

No comments:

Post a Comment